Thursday, December 22, 2011

Цасан охид

Энэ хүн сүүлийн бээгиигээ шахчлаа, энэ жилийн блог ажлаа амжуулчлаа дуусгачихлаа гээд л байсан. Тэгсэн Соулмэйтын хэлснээр "Отгонхүү, Отгонбаяр, Отгонжаргал гээд л нээг олон отгонтой айл байдаг шдээ :р Он гарах хаа ч байсийн, дахиад шахна шүү хө шахна ккк" гэсэн урмын үгэнд нь урамшаад одоо инкээд бас л бээгийдцэн сууж байна. Блог донгоо эмчилсэн эдгээсэн хүн байхгүй бээз. Туршлага энэ тэрийг нь хуваалцахиимсаан.

Манай бага хүүхэд өдөр бүр цэцэрлэгтээ сургуулийн фоормтой явжаагаа, би өдөр бүр сургууль амарцан үед сургуулийн фоормтой хүүхэд дагуулж явахаасаа ичиж байгаа. Одоо тээд яахуу дээ, нөгөөх маань ичихгүй байгаа юм чинь.

Аль монголд байхдаа, 9 сард би 2 юманд апплай хиисиин. 1 нь зөвхөн 1 газраас зөвшөөршүүл болоо. 2 дахь нь харин 3 газраас зөвшөөрч байж болох эд байлаа лд. Хариунууд нь яаж гарсан гэж бодож байна. Эхлээд 1рх нь Ноү гэсийн аль 10 сарын сүүлээр. Тэгэхээр нь 2 дахь нь бүүр 3н өөр газар тус тусдаа хариугаа хэлэх тул аль нэг нь л Ноү гэгүүл будаа болох байлаа. Гэтэл 2 дахь нь нээх гоё 3-лаа Юээс гэсэн шд, гоя байнуу. За тэгээд намайг нэг юмны хариу хүлээгээд догдлоод байгаа гэхээр Австралид үлдэх гээд цагаачлалын албанаас хариу хүлээгээд байгаа гэж бүү бодоорой. Өнгөрсөн 6 сард би нэг юмны хариу хүлээгээд догдлоод унтаж чадкуу байгаа гээд бичсэн чинь нэг нэргүй гар сэтгэгдлээр нааг австралид шингэх гээд хариугаа хүлээгээд байгаамуу, сайхан газар шоудаад зугаалаад сайханиин гэсэн байсан. 6 сард чинь би монгол явж судалгаа хийхэд зарцуулах 1000 долларт апплай хийсэн байсын. хөөрхий манууст 1000 доллар их мөнгө шүү дээ.

Тэгээд ч би шоудаагүй олон сар болсон байна шд. Монголоос ирээд хүүхдийн үсний найран дээр 2 том хундага дарс л уусан, тэгээд хурдан эрүүл болоод машаанаа бариад сургууль руугаа хичээлээ хийх гээд л явсан гээд бичцэн л байгааз дээ. Одоогийн байдлаар өөр шоу цэнгээнд оролцоогүй л байна. ааяа яа мундаг байнуу, энэ Гилийн хатан мөн үү, төрөл арилжсан мэт.

Өмнөх бээгийний хувьд мань чинь хүн харахад тийм сайхан амьтан бишээ, наснаасаа залуу харагддаггүй ээ. Мании чинь нүүр мүүр нь үрчлээтцэн, ганц хоёроор тогтохгүй цагаан үстэй болцон байна лээ, уур хүрээд зулгаацан. Зүгээр л дотоод сэтгэлдээ жоохон хүүхэд л хөгшрөхгүй гэнэн тэнэг царайлаад л байж байхын. Ихэнхдээ баяр хөөрөөр бялхаад, бүүр нэг задарчих гээд эндээ та нартаа хуваалцдаг байхгүй юу. Өөрөөр хэлбэл, өдөр бүр би найз нөхөдтэйгээ уулзаад байж чаддагүй тул блог уншигчидтайгаа уулзан тэр багтаж ядаад дэлбэрчих гээд байгаа сэтгэлийн хөөрлөө хагасладгийн. Мангар сонсогджээнуу уншигджээнуу. Эрч хүч бяр амтагдаад, тэрийгээ гаргамаар байнашдээ, хаха. ииймдээ л би блогоо бичихээ болчии гээд больж чаддаггүй байхаа. үүнийг бичих явцад би яагаад блогоо хааж чаддагүй шалтгаанаа оллоо, нээлт хийв, хаха.

За эцэст нь өмнөх жилийн шинэ жилд зориулан бичсэн хуучин бээгиигээ рэсайклэ хиичии. ер нь энэ рэсайклэ хийх чинь их зүгээр юмаа, хаха, хульхи хүүхэн бэ.


Цасан охид

3 comments:

Заяа said...

Цасан охины тухай нэг ч юм олж уншсангүй шүү

Заяа said...

Гарчиг нь хүнд унших сонирхол төрүүлж л байвал бичлэгтэйгээ холбоотой байна уу гүй байна уу хамаагүй байдаг бололтой. Би бол гарчиг уншиж орж ирээл, бичлэг дуусахад гарчгийг мартсан байвшд.

Өө тэр хамгийн дор цасан охид гэсэн линк байсан байшд

Ухна унасан баатар said...

сэтгэлээрээ
итгэлээрээ л залуу байвал

биологийн нас хэд байх нь хэнд ямар хамаатайн тээ

би бас л амьдрал дээр гялалзаад байдаг ч
хүнд гаргаж хэлдгүү ярьмаар санагдсан юмаа л бичдий ш дээ

блог бичсэний дараа нээх сайхан тайвширчдийн