Saturday, December 17, 2011

2011 оны онцлох үйл явдлууд (маний амьдралд шуу даа)

Араа л эрт бичээд байна уу, за яадгийн. Энэ 12 сард нэг аялан тоглолт байгаа, тэрнээс өөр нээх олигтой үйл явдал болохооргүй төлөв байдал ажиглагдаад. энд 2011 оныхоо зурхайг өөрөө зурциим байна. Тээд зурхай маань хир онож таарчуу гэж үзии даа. Зурхайдаа "Энэ жил сэтгэл догдлол, эрч хүчээр дүүрэн бас нэгэн доргио жил байх нь, маний хувьд" гэжээ. За ер нь их доргио жил байсан гэж дүгнэж болжээн. Монголд очоод нэг блоггэртэй уулзах гээд чадаагүйг тооцохгүй бол тээд төлөвлөсөн бүхэн биелжээ.

Ан гөрөө үл хийж болно гээд зурхай зураглачаад байхад, тэнэг бяцхан жоомнууд өдрийн цагаар гал зууханд үзэгдэн Гилийн хатны тэвчээрийг баран хатуу чанга гарт нь өртөн нөгөө ертөнц рүү илгээгдсэн тохиолдол нэгээр тогтохгүй болжээ. Тэнэг бяцхан үрсдээ эцэг эх жоомнууд нь өдрийн цагт хоол эргүүлж байж хүн гэгч алуурчны гарт үхвээ гэж анхааруулдгүйм байхдаа.

Эрүүл мэнддээ анхааран, сард 2 удаа латин бүжгэнд явах виз нөхрөөс авсан боловч тэрийгээ ашиглаж чадсангүй ээ. Гэхдээ л хөдөлгөөн бол эрүүл мэндийн үндэс гэдгийг гүн ухамсарласан этгээд Зумбад хэдэн удаа яваад мөнгөгүйн эрхэнд орхижээ. Харин мотоцикль унахаа больж, дугуйдаж байгаа нь автуусны мөнгөө хэмнэхээсээ илүү эрүүл мэнддээ анхаарч байгаа гэх ойлголтыг та бүхэнд төрүүлнэ. Мөн жилийн бөгсөөр усанд сэлж эхэлсэн бөгөөд сүүлийн үед усан сангийн холормиинтэй ус уухаа болиод байгаа болно. Ам нь цангасандаа сэлж байгаа уснаасаа уугаад байгаан биш, ердөө л чадахгүйдээ, ус балгаад, хахаж цацаад байгаан. Гэхдээ би оогт сэлж чаддаггүй гэсэн үг бишшүү дээ, мань чинь бас уснаас хүүхдээ татаж гаргаж байсан түүх энэ блогт маань бии шд.

Блогоо энэ жилдээ хөтөлнө гэж зурхайд бууснаар энэ туушгүй хүүхэн хэдэн ч удаа блогоо хааж нээж аальгүйтэж байж нэг юм жилийн бөгстэй золговоо.

Цааш нь энэ жилийн тайланархуу лиист үргэлжлүүлии:

Амьдралдаа анх удаа казино тоглож үзлээ. Харамсалтай нь бүх мөнгөө нэг мөсөн гөвж хоосорлоо (нээх сүртэй гаршд, 50 доллар алдсан гээ бид зээ). Бас хүний хожсон мөнгөнөөс хувь хүртэж үзлээ, баярлав. Read more... гэвэл 7 сарын бичлэгт байгаа

Канад гэдэг улс руу аялан тоглолт хийж, Францаар Гуц гэдэг үгийг өөртөө итгэлтэйгээр хэлж сурлаа. Read more... гэгүүл 8 сарын бичлэгт буй заа

Имжийн хөндийд очин, үлэг гүрвэлийн үр садтай аймшиггүйгээр тэврэлдэн, дуран руу инээж байгаад патиараа татуулсан. Read more... 7 сарын бичлэгнүүдийг ухаад үз

Монгол руу аялан тоглолт хийж, гэр хорооллын танихгүй ноходтой нөхөрсөг харьцаж сурлаа, Монголд байхдаа өдөр бүр Айраг ууж Далай багшийн сургаалийг ёслон биелүүлсэн болно. Read more... 9 сарын бичлэгийг онгичоод үз

гарах ажил гарчлаа, дараа үргэлжлүүлэхээс, баая.
Жич: энэ баая гэдэг чинь миний баас хүрээд гараад явчлаа гэсэн үг биш шүү, англиар баяртай гэж байгаан.

Сэтгэгдэлд давхар бас хариулаад явчии.
7 сараас өмнө юу хиисиимбээ гэжүү, зөвхөн блогоо л бичсэн юм шиг байна даа, хаха. Уг нь тайлангаа гүйцээгээд сар сараар нь нэмээд биччии гэтэл тухтай ч баах зав гарахгүй нь бололтой.
Нээрээ Монголын буудлагын баг тамирчид Сиднэйд тэмцээнд оролцож, би буудлагын тийрэнд дарийн утаа үнэртэж, хуучин буудлагын тамирчин байсан дурсамж минь сэргэн, монголд очихоороо гар буугаар буудна гэх хүсэл минь сэргэснийг энд бас хавчуулчии. энэ тухай 3 сар орчмын бичлэгээс олж уншина биз, хэхэ. үүнийг бичиж байхдаа хүртэл ердөө л БУУДЛАГА гэдэг үгийг бичиж байхдаа л би их догдолжииноо. Энэ үг над ямар их нөлөөтэй байнаа, гайхмаар юмаа. 
Ямар ч байсан блогоо хааж нээж бүдчиж явсаар 2011 оныг дуусгаж байгаадаа баяртай байнаа. Зурхайд зурагласнаараа энэ ондоо блогоо хаяагүй шинэ онтой золгожиинаа.
За маньд ямар шинэ жил гэж байх биш, дээр хэдэн өвстэй талх идээд тэмдэглэцэн, харин монголд байгаа та нар тансаг сайхан ёолк хийгээд  шинэ оноо угтаж байгаа гэхээс атаархах сэтгэл төржээн, хэхэ. Удахгүй монголдоо очихоороо бүгдийг нь заналтайгаар нөхнөө, хаха.

Бүтэн жилийн турш миний олон аашийг тэвчин, надтай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Ирж байгаа 2012 онд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сайхан баярлаарай.

10 comments:

Anonymous said...

Tiim shuu hodolgoon bol eruul mend bi ochigdor UB-d orsiin elchingiin tendees Sansariin tunel hurtel 40min alhsan unendee zam deerh mashinuudaas dutuugui hurdan hureh gazraa hursen 3,5km bolson kalori counteraar 199-iig zartsuulsan gej garsan bas dajgui ee!! PC deer ih suudag bol doloo honogtoo heden udaa 2-3km alhah bol tsever gym-yoga-taichi.

Гудиггүй эр said...

Шиний мээн сайхан тайлан байна.

ZAYA said...

Хөөе, хатантаан зарим юм чинь үлдчихсэн юм биш биз дээ,

Dreamer said...

7 сараас өмнөх тайлан хаа байнаааа гатаан??

Anonymous said...

баая гэхлээр нь сайн арчаараа гэдэг байлаа шд... жоохондоо кккккккк

товч тодорхой заасан хаягтай тайлан гэж...
жигүүр

peakfinder said...

Ih l amjilttai bas zavgui jil bolson baina shuu. Ireh jil ulam saihan boltugai..

soulmate said...

ккк.
жоомтой хийсэн тулаан надтай тун ойролцоо. би ч одоо жоом устгаснаараа бол байлдааны улаан тугийн одон медаль хэд хэдийг авахаар болсоон. Тэр байрнаас нүүж нэг санаа амарсан.

Эртээд бас чамтай барьцалдаад араасаа машаанд мөргүүлж үзлээ. Гэхдээ хохиролын хувьд багатай өнгөрсөн нь азтай.

Зумба гэж гоё юмны сургийг гаргаад л санхүүгийн бэрхшээлийн улмаас түр орхиод байна...

аль болох өөртэй чинь адилсах гээл зүтгээд байгаа нь юуных юм болоо ккк

Nogoohon said...

Ёо ёо элэг элэг. Савж унах нь ээ. Нүднийхээ нулимсийг гартал хөхөрлөө. Мнай лаб-ынхан намайг галзуурчиж гэж харцгаагаад байна.

Гилийн хатан said...

Gudiggui er-shi meen haana baijaagaad garaad irvee. chamaigaa martah shahsan bna shdee

Гилийн хатан said...

Bugded ni bayarlalaa-za daraa tailangaa duusganaa